УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2026 ОНЫ 6 ДУГААР САРЫН 29-ӨӨС 07 ДУГААР САРЫН 03-НЫ ДОЛОО ХОНОГТ 7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 07 сарын 03


2026 оны 06 дугаар сарын 29-өөс 07 дугаар сарын 03-ны долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Завхан аймгийн Улиастай сумын Политехник коллежийн 150 ортой дотуур байрны барилга,  Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 150 ортой цэцэрлэгийн барилга,  Хэнтий аймгийн Хэрлэн сумын 120 ортой яслийн барилга, Дорнод аймгийн Хэрлэн сумын 150 ортой цэцэрлэгийн барилга, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 38 дугаар хорооны 1500 суудалтай сургуулийн барилга, Төв аймгийн Зуунмод сумын цагдаагийн газрын барилга, Дорнод аймгийн Булган сумын соёлын төвийн барилга тус тус  ашиглалтад орлоо.













Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн  хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он