УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2026 ОНЫ 6 ДУГААР САРЫН 08-12-НЫ ДОЛОО ХОНОГТ 7 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 06 сарын 12


2026 оны 06 дугаар сарын 08-12-ны долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын 320 суудалтай сургуулийн барилга, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 309-р цэцэрлэг, Булган аймгийн Булган суманд тусгай хэрэгцээт хүүхдийн цэцэрэг, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын хүүхдийн цэцэрлэг, Хэнтий аймгийн Мөрөн сумын Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн барилга мөн Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн хүрээнд Шархад дэд төвийн S-27/5 талбарт инженерийн байгууламж, салбар шугам сүлжээний ажил болон АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын 960 суудалтай сургуулийн барилга тус тус ашиглалтад орлоо.











Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн  хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он