УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2026 ОНЫ 5 ДУГААР САРЫН 04-08-НЫ ДОЛОО ХОНОГТ 3 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 05 сарын 08


2026 оны 05 дугаар сарын 04-08-ны долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Хөвсгөл аймгийн Мөрөн сумын аялал жуулчлалын "Соёмбо" цогцолборын явган хүний зам, дугуйн замын холбоо сүлжээний нэмэлт угсралтын ажил, Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1000 хүний суудалтай спортын ордны барилга, мөн Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл”-ийн хүрээнд Баянхошуу дэд төвийн B15 талбарын 110 айлын орон сууцны гадна цахилгааны ажил тус тус ашиглалтад орлоо.





Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн  хэрэгжилтийн  үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он