УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2026 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРӨӨС 4 ДҮГЭЭР САРЫН 24-НИЙ ДОЛОО ХОНОГТ 3 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 04 сарын 24


2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 4 дүгээр сарын 24-ний долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Дотуур байрны барилга, Ариутгах татуургын шугамын ажил, мөн Азийн хөгжлийн банк болон Европын хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд Үерийн хамгааллын суваг тус тус ашиглалтад орлоо.

Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.





Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он