Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар
Нийтлэсэн огноо: 2026 оны 04 сарын 17
Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хүрээнд ашиглалтад орж буй барилга, байгууламжийн мэдээллийг долоо хоног бүр цуврал хэлбэрээр олон нийтэд хүргэж байна.
2026 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Дархан-Уул аймгийн Дархан суманд баригдсан 1184 м урт дунд ангиллын үерийн далан, суваг, Булган аймгийн Булган сумын Төв номын сангийн барилга тус тус ашиглалтад орлоо.
Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.


