Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар
Нийтлэсэн огноо: 2026 оны 04 сарын 10
Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хүрээнд ашиглалтад орж буй барилга, байгууламжийн мэдээллийг долоо хоног бүр цуврал хэлбэрээр олон нийтэд хүргэж байна.
2026 оны 4 дүгээр сарын 06-ны өдрөөс 4 дүгээр сарын 10-ны долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Өвөрнхангай аймгийн Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны барилга, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт 1500 хүүхдийн суудалтай сургуулийн барилга тус тус ашиглалтад орлоо.
Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.


