УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТААР 2026 ОНЫ 3 ДУГААР САРЫН 30-НЫ ӨДРӨӨС 4 ДҮГЭЭР САРЫН 03-НЫ ДОЛОО ХОНОГТ 2 БАРИЛГА, БАЙГУУЛАМЖ АШИГЛАЛТАД ОРЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 04 сарын 06


Улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний хүрээнд ашиглалтад орж буй барилга, байгууламжийн мэдээллийг долоо хоног бүр цуврал хэлбэрээр олон нийтэд хүргэж байна.

2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс 4 дүгээр сарын 03-ны долоо хоногт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэн хэрэгжүүлсэн Прокурорын газрын барилга, мөн Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй "Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн 1 дүгээр үе шат" төслийн хүрээнд Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн өргөтгөлийн барилга тус тус ашиглалтад орлоо.

Цаашид улсын төсвийн хөрөнгө оруулалт, гадаад зээл, тусламжийн хэрэгжилтийн үр дүнг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлэх зорилгоор ашиглалтад орж буй төсөл, арга хэмжээний мэдээллийг тогтмол хүргэх болно.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он