“Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн эрсдэлийн хуваарилалт, эрсдэлийг бууруулах арга зүй” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газар

Нийтлэсэн огноо: 2026 оны 01 сарын 23


ЖАЙКА “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн төслийн эрсдэлийн хуваарилалт, эрсдэлийг бууруулах арга зүй” сэдэвт хэлэлцүүлгийг 2026 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт Сангийн яамны төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан ажлын хэсгийн гишүүд оролцсон бөгөөд төслийн багийн зүгээс Филиппин Улсад хэрэгжиж буй “Эрсдэл хуваарилах матрицын арга зүй (GPRAM)” болон “Эрсдэлийн удирдлагын хөтөлбөр (RMP)”-ийн сайн туршлагын жишээг танилцуулж, Монгол Улсад одоогоор ашиглагдаж буй эрсдэлийн ерөнхий ангиллын хүрээнд харьцуулсан хэлэлцүүлэг өрнүүлэв

Цаашид Монгол Улсын онцлог нөхцөлд нийцсэн эрсдэл хуваарилах матрицыг боловсруулах, түүнчлэн төслийн үнэлгээ, шинжилгээнд ашиглах боломжийг судлахаар  харилцан тохирлоо.

Төслийн хүрээнд 2026 онд “Түншлэлийн төслийн төсвийн эрсдэлийн удирдлагын гарын авлага”-ыг боловсруулан гаргахаар ажиллаж байгаа бөгөөд түншлэлийн төслийн эрсдэлийг тодорхойлох, хуваарилах нэгдсэн арга зүйн үндсийг бүрдүүлэх нь холбогдох талуудын дунд нэгдсэн ойлголтыг бий болгох, төсвийн эрсдэлийг тэнцвэртэй удирдах, улмаар төслийн мөнгөний үнэ цэнийг хадгалахад чухал ач холбогдолтой юм.



Мэдээ, мэдээлэл
















ЭМГЭНЭЛ ...

2026.08.03






САНГИЙН ЯАМ © 2026 он