Сангийн яаманд хэрэгжсэн АХБ-ны Техник туслалцааны төслийг амжилттай хэрэгжүүлж дуусган үр дүнг хэлэлцэв.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2025 оны 12 сарын 11


Азийн хөгжлийн банкны техникийн туслалцаагаар Хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжих төслийг амжилттай хэрэгжүүлж, төслийн хэрэгжилтийн үр дүн, хаалтын арга хэмжээг 2025 оны 12 дугаар сарын 10-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Уг төслийг хэрэгжүүлснээр Азийн хөгжлийн банк, олон улсын хөгжлийн түншүүд, хэрэгжүүлэгч байгууллагууд болон гадаад, дотоодын зөвлөхүүдтэй хамтран ажиллаж, олон чиглэлээр ахиц дэвшил гарч нийт 10 гаруй төрийн байгууллага 1200 гаруй хүн төслийн үр шимийг хүртэж хамтран ажилласан байна. Үүнд төрийн санхүүгийн бүртгэлийг сайжруулах, санхүүгийн системийг цахимжуулах, хүний нөөцийн чадавх бэхжүүлэх, Тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн төсөвлөлт, ногоон санхүүжилтэд нийцсэн төсвийн шинэчлэл болон салбарын бодлогын дэмжлэг зэргийг дурьдаж болно.

Мөн энэхүү төслийн хүрээнд Сангийн яам болон төрийн байгууллагуудын чадавхи бэхжүүлэх, төрийн байгууллагуудын цахим систем, өгөгдөл, аргачлалыг бодитоор сайжруулахад хувь нэмэр оруулсан бөгөөд цаашид эдгээр мэдлэг, зөвлөмж, систем, өгөгдөлийг үргэлжүүлэн ашиглаж, дараагийн шатны шинэчлэлийн суурь болгож байна. Сангийн яам эдгээр үр дүнг бодлого, зохицуулалт болон институцийн шинэчлэлд тууштай нэвтрүүлж, үргэлжлүүлэн ажиллах юм.

Төслийн үр дүн, хаалтын хэлэлцүүлэгт АХБ-ны суурин төлөөлөгч, холбогдох албаны хүмүүс, төслийн зөвлөхүүд, техникийн баг, байгууллагуудын төлөөлөл оролцов.



Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2026 он