Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2025 оны 12 сарын 02
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шинжаан Уйгурын Өөртөө Засах Орны Өрөмч хотноо 2025 оны 12 дугаар сарын 02-ноос 03-ны өдрүүдэд Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны төлөөх “Тяньшаний форум” зохион байгуулагдаж байна.
Энэхүү форумыг санаачлан зохион байгуулж буй Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагаа (КАРЕК) хөтөлбөрийн институт үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой энэ онд тохиож буйн зэрэгцээ ирэх 2026 онд Монгол Улс КАРЕК хөтөлбөрийг даргалахтай холбогдуулан манай улсын хувьд онцлог болж байна.
Форумд КАРЕК хөтөлбөрийн гишүүн орнуудын төр, засгийн газрын дээд түвшний удирдлагууд, хувийн хэвшил болон олон улсын байгууллагуудын 300 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд КАРЕК-ийн бүс нутгийн хөрөнгө оруулалт, дэд бүтэц, худалдааны коридорыг өргөжүүлж, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой форум болж байна.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Сангийн сайд Лань Фоань болон Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын Төлөвлөлт, хөгжил, шинэчлэлийн яамны сайд Асан Икбал нарын хамт форумыг нээж үг хэллээ.
Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат нээлтийн үгэндээ Тяньшаны форум нь бүс нутгийн эдийн засаг, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой талбар болж байгааг онцлоод, Монгол Улс тогтвортой, хөгжингүй, хөрөнгө оруулалтын таатай бүс нутгийг бий болгохын төлөө КАРЕК-ийн бүх гишүүн оронтой идэвхтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм


