СТОУС-ын ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ОЛОН УЛСЫН ТОДРУУЛГЫН СТАНДАРТЫН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2025 оны 02 сарын 25


Монгол Улсын Сангийн яамны захиалгаар Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын Аудитын чанарын хяналт болон Байгаль орчин, нийгэм, засаглалын (БОНЗ) үйл ажиллагааг бэхжүүлэх” төслийн хүрээнд тогтвортой байдлын тодруулгын суурь зарчмыг тодорхойлох арга зүйгээр хангах  сургалтыг Англи, Уэльсийн Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институтийн зөвлөх баг, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газар хамтран 2025 оны 2 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Сургалтанд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөл оролцсон бөгөөд СТОУС-ын Тогтвортой байдлын тодруулгын стандарт 1 (Тогтвортой байдалд хамаарах санхүүгийн мэдээллийг тодруулах ерөнхий шаардлага) болон СТОУС-ын Тогтвортой байдлын тодруулгын стандарт 2 (Уур амьсгалтай холбоотой тодруулга)-ын үндсэн шаардлага, ойлголт, хэрэглээ, тайлангийн загварын төслийн талаар ярилцаж, хэлэлцсэн болно.

Цаашид НҮБ-ын “Хөгжлийн хөтөлбөр”-тэй хамтран “Тогтвортой байдлын тайлагнал, удирдлагын төв” (SDMH) хөтөлбөрөөс зохион байгуулах гэж буй тогтвортой байдлын удирдлага сэдэвт цахим вэбинарыг 2025 оны 03 дугаар сарын 12, 19-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.



Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он