Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар
Нийтлэсэн огноо: 2024 оны 08 сарын 30

Төсвийн тухай хуулийн 8.4.5-д Засгийн газар жилийн төсвийн төслийг жил бүрийн 09 дүгээр сарын 01-ний дотор Төрийн аудитын байгууллагад хүргүүлж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх гэж заасны дагуу Монгол Улсын 2025 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг боловсруулан 2024 оны 8 дугаар сарын 30-ны өдөр УИХ-д өргөн барилаа.
Хуулийн төслийн дэлгэрэнгүйг эндээс харна уу.