Мэдээлэл нийтлэсэн: Төрийн захиргааны удирдлагын газар
Нийтлэсэн огноо: 2025 оны 03 сарын 26

Жендэрийн үндэсний хорооноос “Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан жил бүр уламжлал болгон “Харилцан хүндэтгэе” аяныг зохион байгуулдаг.
Энэ жил Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг угтан “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд сангийн яам болон харьяа байгууллагын албан хаагчдын төлөөллийг оролцуулан “Хүний эрх, ёс зүй, харилцаа хандлага” сэдэвт өглөөний уулзалтыг 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтад Сангийн яамны дэргэдэх төрийн албаны салбар зөвлөл, ёс зүйн дэд хороо, яамны дэргэдэх жендерийн дэд салбар зөвлөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангах дэд зөвлөл, хүүхдийн эрхийг хамгаалах дэд зөвлөлийн гишүүд болон бусад албан хаагчид оролцож, хүний эрх, төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа хандлагын талаар мэдээлэл солилцон, ярилцлага өрнүүллээ.