Мэдээлэл нийтлэсэн: Хууль, эрх зүйн газар
Нийтлэсэн огноо: 2024 оны 07 сарын 30
Санал авах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (шинэчилсэн найруулга)-ын 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт "Чанар ба үнийн хосолмол үнэлгээний шалгуурыг зөвхөн эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад хэрэглэнэ." гэж заасны дагуу эм, эмнэлгийн хэрэгслийг ерөнхий гэрээний аргаар худалдан авах тендер шалгаруулалтын баримт бичгийн төсөлд санал авч байна.
Төсөлтэй танилцаж холбогдох саналаа 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн өмнө Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс, 267648, 267416, nomingerel_d@mof.gov.mn хаягт ирүүлэхийг хүсье.
САНГИЙН ЯАМ
2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр