“Боомтын сэргэлт үндэсний форум-2024” хэлэлцүүлэгт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат оролцож хэрэгжүүлж буй төслүүдийн үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2024 оны 03 сарын 26


“Боомтын сэргэлт үндэсний форум-2024” хэлэлцүүлэгт Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат оролцож, боомтын сэргэлтийн хүрээнд улсын төсөв, гадаад зээл тусламжийн хөрөнгө оруулалтаар 2021-2024 онд хэрэгжүүлж буй төслүүд болон санхүүжилт, үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.



Монгол улсын Засгийн газраас баримталж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн 6 зорилтын нэг болох Боомтын сэргэлтийн хүрээнд:

    Боомтын барилга байгууламж, тоног төхөөрөмж /715.3 тэрбум төгрөг/

    Хөгжлийн таван тойрог авто зам төслүүд /5.4 их наяд төгрөг/

    Агаарын тээврийн хөрөнгө оруулалтад /27.3 тэрбум төгрөг/

    Боомтын төмөр замын хөрөнгө оруулалтын концесс, ТХХТ-ээр хэрэгжүүлж байна.

Монгол Улсын Засгийн газар 2023 онд Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Замын-Үүд, Алтанбулаг, Сүхбаатар, Боршоо зэрэг 8 боомтыг өргөжүүлэн, хөгжүүлэхэд анхаарч ажиллалаа. Ингэснээр дээрх боомтуудын хүчин чадал 3 дахин нэмэгдсэн бөгөөд үүний үр дүнд экспортын хэмжээ ч 2 дахин өсөөд байна.



Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он