Сангийн яамны нэрэмжит “Эрдэм шинжилгээний хурал” зарлагдлаа

Мэдээлэл нийтлэсэн: Санхүү, төсвийн судалгааны газар

Нийтлэсэн огноо: 2024 оны 03 сарын 18


Монгол Улсын Сангийн яам нь төсвийн ил тод, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх ажлын хүрээнд “Ирээдүйгээ төсөвлө” аяныг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж, цуврал контент, подкаст, онлайн хэлэлцүүлэг, эрдэм шинжилгээний хурал болон хакатон зэрэг арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион байгуулсан.

Энэ жил мөн төсөв санхүү, эдийн засгийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг оюутан, судлаач, эрдэмтдийг дэмжих, бүтээлийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, төсөв батлагдах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, төсвийн бодлого боловсруулалтад оролцох оролцоог нэмэгдүүлэх зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг 3 дахь удаагаа зохион байгуулахад бэлэн болоод байна.

Эрдэм шинжилгээний хуралд оролцох хүсэлтэй судлаач, оюутнуудын бүтээлийг 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 18:00 цаг хүртэл цахим хэлбэрээр bodiragchaa_b@mof.gov.mn хаягаар хүлээн авна.



Эрдэм шинжилгээний хурлын удирдамжтай энд дарж танилцана уу.



Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он