Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2024 оны 03 сарын 05

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй “ОЙ 9+” Ойн салбарын үндэсний 2 дугаар чуулганд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн болон ойн салбарын талаар баримталж буй төсөв, санхүү, татварын бодлого, төрөөс үзүүлж буй дэмжлэг, тэдгээрийн хэрэгжилтийн талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат илтгэл тавьж оролцлоо.