“Макро эдийн засаг-Төсөв” сэдэвт бүс нутгийн улс орнуудын туршлага солилцох хэлэлцүүлэгт оролцлоо.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2024 оны 02 сарын 27


ОУВС-ийн Кавказ, төв ази, монголын бүсийг хариуцсан техник туслалцааны төв (Сaucasus, Central Asia and Mongolia Regional Capacity Development Center)-өөс Бүгд Найрамдах Казахстан Улсын Алматы хотноо 2024 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд анх удаа зохион байгуулж буй “Макро эдийн засаг-Төсөв” сэдэвт бүс нутгийн улс орнуудын туршлага солилцох хэлэлцүүлэгт Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо, Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн нар ЭЗХЯ-ны холбогдох албан тушаалтнуудын хамт оролцлоо. 

Кавказ, Төв Азийн бүс нутгийн 9 орны Сангийн яам, Эдийн засгийн яамдуудын дэд сайдууд, удирдах албан тушаалтнуудын дунд зохион байгуулагдсан энэхүү хэлэлцүүлэгт бүс нутгийн хэмжээнд тулгарч буй эдийн засаг, төсвийн сорилтууд, бодлогын шийдэл, цаашид үүсч болох эрсдлээс сэргийлэх, удирдах арга замын талаар улс орнууд өөрсдийн нөхцөл байдлаа танилцуулж, харилцан мэдээлэл, туршлага солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортод суурилсан, эдийн засгийн чадавхи, төсвийн нөөц боломж ойролцоо эдгээр бүс нутгийн орнуудын төсвийн төлөвлөлт, төсвийн эрсдэл, эдийн засаг, төсвийн бодлогын уялдаа холбоо, хамтын ажиллагааг хэлэлцсэн энэхүү хэлэлцүүлэгт Сангийн яамнаас эдийн засаг, төсвийн эрсдэл, эрсдэлийн удирдлагын энэ чиглэлээр Засгийн газрын баримталж буй бодлогын талаар танилцуулан оролцлоо.



Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он