ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН УДИРДЛАГЫГ САЙЖРУУЛАХ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ОНЦГОЙЛОН АНХААРЧ АЖИЛЛАЖ БАЙНА.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2024 оны 02 сарын 23


Дэлхийн банкнаас гаргасан төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагад заавал байх 8 элементийг нэвтрүүлж ажиллах арга хэмжээг Сангийн яам 2018 оноос эхлүүлж, шинэчлэлийг арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлсээр байна.Сангийн яамнаас хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2023 онд уг 8 элементийг нэвтрүүлсэн улс орны тоонд багтлаа. Эдгээр 8 элементийг хамгийн сүүлийн үе шат болох хөрөнгийн ашиглалт, удирдлага болон хөрөнгө оруулалтын үнэлгээний хэсгийг бүрэн нэвтрүүлж, Засгийн газрын 2023 оны 278 дугаар тогтоолоор батлагдсан “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, тайлагнах журам”-д тусгаж батлууллаа.



Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн барилга байгууламжийг улсын комиссын байнгын ашиглалтад хүлээн авсны дараа өмчид бүртгэх, ашиглалтыг тодорхой болох зорилтын хүрээнд барилга байгууламж бүрд “ӨМЧ, АШИГЛАЛТЫН ТЭМДЭГЛЭГЭЭ”-г хийсний үндсэн дээр эцсийн санхүүжилтийг олгодог боллоо.

Ингэснээр олон нийтийг мэдээллээр хангах, мөн ашиглагч, өмчлөгч, гүйцэтгэгчийг хариуцлагажуулах, улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх нэг алхам болж байна.

Түүнчлэн өмнөх онуудад ашиглалтад орсон барилга байгууламжийн “ӨМЧ, АШИГЛАЛТЫН ТЭМДЭГЛЭГЭЭ”-г нөхөн хийх, хаягжуулах ажлыг зохион байгуулан ажиллаж байна.



Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он