ТМЗ ЧУУЛГАН-2024 ОЛОН УЛСЫН БАГА ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2024 оны 07 сарын 03


Энэ удаагийн олон улсын бага хурал нь “Олон улсын татварын эрх зүйн өнөөгийн байдал ба ирээдүйн чиг хандлага” сэдвийн хүрээнд 2024 оны 07 сарын 09-ний өдөр зохион байгуулагдана.

Хурлын илтгэгчдээр:

1. Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа ба Хөгжлийн Байгууллага /OECD/-ын төлөөлөл

2. Ази номхон далайн бүсийн орнуудын татварын зөвлөхүүдийн холбооны гишүүн орнуудын төлөөлөл;

3. Европын татварын зөвлөхүүдийн холбооны төлөөлөл;

4. Татварын мэргэшсэн зөвлөх, татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ эрхлэгч хуулийн этгээдүүдийн төлөөлөл;

5. Төрийн байгууллагын төлөөлөл;

6. Бизнесийн байгууллагын төлөөлөл;

7. Эрдэмтэн, багш, судлаачид, хуульч, өмгөөлөгчид;

8. Татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтнүүд зэрэг өргөн хүрээний төлөөллүүд оролцож илтгэл танилцуулах болно.

Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.convention.cpta.mn сайтаас авна уу.





Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он