“ОРОН НУТАГТ ҮР ДҮНД СУУРИЛСАН НЭГДСЭН УДИРДЛАГЫГ ХЭВШҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар

Нийтлэсэн огноо: 2024 оны 10 сарын 18


          Европын холбооны санхүүжилттэй НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилготой уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” төсөл, НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Төрийн санхүүгийн хөтөлбөр-II”-ийн дэмжлэгээр “ОРОН НУТАГТ ҮР ДҮНД СУУРИЛСАН НЭГДСЭН УДИРДЛАГЫГ ХЭВШҮҮЛЭХ НЬ” сургалтыг 2024 оны 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд Сангийн яаманд зохион байгууллаа.                                                                                            Сургалтад аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн зарлагын төлөвлөлт хариуцсан мэргэжилтэн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын төсвийн мэргэжилтнүүд хамрагдав. Мэргэжилтнүүд орон нутгийн төсвийн төслийг үр дүнд суурилсан аргачлалаар боловсруулах, төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүлэх, хүүхдэд чиглэсэн төсвийг гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн аргачлалаар хуваарилж, хяналт тавих, орон нутгийн 2025 оны төсвийн төсөл боловсруулахад анхаарах асуудлууд зэрэг сэдвээр мэдээлэл авч, орон нутгийн төсвөөр хэрэгжүүлэх арга хэмжээний хүрэх үр дүн, гарц, шалгуур үзүүлэлтийг “Төсвийн хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн систем”-д боловсруулах дадлага хийв. 



  



Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2025 он