Төсөв, төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулах явцад олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журмын төсөлд санал авч байна

Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар

Нийтлэсэн огноо: 2024 оны 02 сарын 01


Төсвийн тухай хуулийн  2023 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн нэмэлт, өөрчлөлтөөр орсон Төсвийн төсөл боловсруулахад олон нийтийн оролцоог хангах тухай заалтын хүрээнд Сангийн яам “Төсвийн төсөл, дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулах журам"-ын төслийг боловсрууллаа.  Уг журмын төсөлд иргэд, олон нийтийн саналыг 2 дугаар сарын 1-ний өдрөөс 15-ны өдрүүдийн хооронд авч байна. Дараах шугамуудаар санал, хүсэлтээ өгөх боломжтой. 



1. tusuv@mof.gov.mn цахим шуудангаар 



2. Иргэдийн төсвийн цахим системээр 



 


Хавсралт файл:
Журмын төсөлтэй танилцах

Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он