Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар
Нийтлэсэн огноо: 2023 оны 06 сарын 16

Европын Холбоо, Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам нь Unread media компанитай хамтран зохион байгуулсан “Нээлттэй төсөв” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж, 6-р сарын 16-ны өдөр ялагчдаа тодрууллаа.
“Төсвийн өгөөж, үр ашиг болон нөлөөллийн шинжилгээ” сэдвийн дор зохион байгуулагдсан тус тэмцээний сүүлийн шатанд шилдэг 13 баг өрсөлдлөө.
Багуудын бүтээлтэй ЭНД дарж танилцана уу.
Шүүгчдийн бүрэлдэхүүнд:
- Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Г.Золбоо;
- Сангийн яамны Төлбөр тооцооны хэлтсийн дарга Л.Наранчимэг;
- Эдийн засаг, xөгжлийн яамны Төлбөрийн тэнцлийн хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ;
- Дэлхийн банкны ахлах мэргэжилтэн Д.Бадамчимэг;
- Монголын эдийн засгийн шинжилгээ, судалгааны төвийн гүйцэтгэх захирал С.Баттулга;
- Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн эдийн засгийн тэнхимийн дэд профессор А.Гантунгалаг нар ажиллалаа.
Ингээд эрдэм шинжилгээний хурлын шилдгүүдтэй танилцъя.
I байр: “Байгалийн баялгийг хэрэглэх, хадгалах дүрэм: Монгол улсын жишээ” сэдвээр Б.Эрхэмбаяр, Ж.Энхбаяр,
II байр: “Далд эдийн засгийн хэмжилт, түүний төсөвт үзүүлэх нөлөө” сэдвээр П.Гантөмөр, Э.Ундрал,
III байр: “Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийн детерминистик болон стохастик шинжилгээ” сэдвээр Т.Элдэв-Очир,
Тусгай байр: “Тэтгэврийн даатгалын сангийн төсөвт үзүүлэх дарамтын тооцоолол” сэдвээр Д.Ариун-Эрдэнэ, Б.Ууганбаяр,
Тусгай байр: “МУ-ын ААНБ-уудын санхүүгийн тайлангийн хяналтыг сайжруулах боломжийн судалгаа” сэдвээр О.Лувсанжамц шалгарлаа.