Санал авах тухай

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 09 сарын 19


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан бөгөөд “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 35 дугаарт нийтлэгдсэн.

 

Тус хуулийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан тул хавсралтад заасан захиргааны хэм хэмжээний актуудын төсөлтэй танилцаж, холбогдох саналаа 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

 

Холбоо барих: Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс. 267416, enkhjargal_t@mof.gov.mn, nomingerel_d@mof.gov.mn, munkhtsetseg_g@mof.gov.mn.

Хавсралт файл:
Худалдан авах ажиллагаанд баталгаа гаргах, орлого болгох журам
Тендер шалгаруулалтын гомдлын журам
Тендер үнэлэх, давуу эрх олгох аргачлал, заавар
Сургалтын журам
Барааны ТШЖББ

Мэдээ, мэдээлэл





















САНГИЙН ЯАМ © 2023 он