Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2023 оны 09 сарын 18

Санал авах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан тул тус хуулийн дагуу боловсруулж, батлах захиргааны хэм хэмжээний актын дараах төсөлд санал авч байна. Үүнд:
1. “Төсөвт өртгийн дээд хязгаар тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл;
2. Сангийн сайдын тушаалаар батлах “Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам”-ын төсөл;
3. Сангийн сайдын тушаалаар батлах “Бүртгэл хөтлөх, мэдээллийг баталгаажуулах журам”-ын төсөл;
4. Сангийн сайдын тушаалаар батлах “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааг төлөвлөх, тайлагнах журам”-ын төсөл;
5. Сангийн сайдын тушаалаар батлах “Гэрээ шууд байгуулах аргын хэлэлцээ хийхэд баримтлах дэг”-ийн төсөл;
6. Сангийн сайдын тушаалаар батлах “Ерөнхий гэрээний аргаар бараа, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн төсөл;
7. Сангийн сайдын тушаалаар батлах “Гэрээ шууд байгуулах аргаар бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тендер шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн төсөл.
Төсүүдтэй танилцаж холбогдох саналаа 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн дотор Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэс, 267648, 267416, giikhnaran_g@mof.gov.mn, nomingerel_d@mof.gov.mn хаягт ирүүлэхийг хүсье.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (шинэчилсэн найруулга)-тай дараах линкээр орж танилцана уу. https://legalinfo.mn/mn/detail?lawId=16760359992351
САНГИЙН ЯАМ
2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр