САНГИЙН САЙДЫН ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ТЭРГҮҮН КРИСТАЛИНА ГЕОРГИЕВАТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫН ТОЙМ    2023.10.15

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 10 сарын 18


Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Тэргүүн Кристалина Георгиеватай уулзлаа.

Уулзалтын үеэр Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, цаашдын төлөв байдал, өмнө жилүүдэд тус сангаас үзүүлж ирсэн тусламж, дэмжлэгийн  талаар санал солилцов.

Цаашлаад дэлхий дахинаа тулгамдаад буй нэн чухал асуудал болох уур амьсгалын өөрчлөлт болон Засгийн газраас уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг баримталж буй бодлого, цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл хүргүүлсэн.

Хатагтай Кристалина Георгиева ОУВС-ийн зүгээс Монгол Улсад тусламж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахад ямагт таатай байхыг онцлон тэмдэглэсэн юм.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он