САНГИЙН САЙДЫН ОУВС-ИЙН АЗИ, НОМХОН ДАЛАЙН ГАЗРЫН ЗАХИРАЛ КРИШНА ШРИНИВАСАНТАЙ ХИЙСЭН УУЛЗАЛТЫН ТОЙМ  2023.10.14

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 10 сарын 18


Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын валютын сан (ОУВС)-ийн Ази, номхон далайн газрын Захирал Кришна Шринивасантай уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, 2022 он гарсаар эдийн засагт гарсан эерэг өөрчлөлтүүд, тус сангийн Дүрмийн 4-р заалтын ажлын хэсгийн тайлантай холбоотой мэдээллүүдийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Түүнчлэн олон улсад өрнөж буй зөрчил тэмцлүүд, хориг арга хэмжээнүүд, хөгжиж буй орнуудын дотоодын эдийн засгаа хамгаалах бодлогуудаас улмаас улбаалан үүсээд буй тааварлахад бэрх энэ цаг үед Монгол Улсын эдийн засагт дунд хугацаандаа сөргөөр нөлөөлж болохуйц хүчин зүйлсийн талаар санал солилцлоо.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он