Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2023 оны 10 сарын 18

Сангийн сайд Б.Жавхлан Олон улсын санхүүгийн корпорацын (ОУСК)-ийн Ази, номхон далайн бүсийн асуудал хариуцсан Дэд ерөнхийлөгч Рикардо Пулититай уулзлаа.
Тус уулзалтын үеэр ОУСК-ын зүгээс Монгол Улсад олгоод буй санхүүжилтүүд, тэр дундаа Оюутолгойн гүний уурхайн төсөлд олгоод буй санхүүжилтийн талаар мэдээлэл солилцсон бөгөөд цаашид ч тус төсөлд дэмжлэг үзүүлэх боломжтой байгаа талаар ноён Пулити дурдсан.
Цаашлаад ОУСК-ын зүгээс уур амьсгалын өөрчлөлт, сэргээгдэх эрчим хүчний салбарт ихээхэн ач холбогдол үзүүлж байгааг мөн илэрхийлсэн. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас энэ салбарт баримталж буй бодлого, ОУСК-тай энэ салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.