Сангийн яамны албан хаагчид “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-тэй танилцлаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 11 сарын 17


Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Жендэрийн үндэсний хорооны 2022 оны 2 дугаар тогтоолоор баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031)”-г Сангийн яам болон харьяа байгууллагын албан хаагчдад өнөөдөр танилцууллаа.

Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн ахлагч Б.Онон тус стратеги төлөвлөгөөний шаардлага үндэслэл, зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж, Санхүүгийн салбар хариуцан хэрэгжүүлэх бодлого үйл ажиллагааг тодотгож тайлбарлалаа.

Тус стратеги төлөвлөгөө нь Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжиж ирэх арван жилд төр, төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хамтран хэрэгжүүлэх салбар дундын стратеги бөгөөд тус дунд хугацааны төлөвлөлттэй жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг уялдуулж ажиллахаар төлөвлөж байна.

 

 

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он