ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-ЫН НЭГДСЭН ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦҮҮЛЭХ ДЭД АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛ БОЛЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 08 сарын 26


Засгийн газраас УИХ-д өргөн барьсан “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай” хуулийн төслийг нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэх дэд ажлын хэсгийн анхны хурлыг амжилттай зохион байгууллаа. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын тамгын газар, Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, НЗДТГ зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд ажиллаж байгаа бөгөөд энэ удаагийн хурлаар хуулийн төсөлд тусгах саналын талаар хэлэлцүүлэг өрнүүллээ. Төр, хувийн хэвшлийн түншлэл нь төслүүдийг урт хугацаанд тогтвортой, үр ашигтай хэрэгжүүлэх санхүүгийн арга хэрэгсэл юм. Монгол Улсад төр, хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлага байсаар байна.


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он