БООМТЫН СЭРГЭЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2022 оны 03 сарын 28


Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулганы урьдчилсан хэлэлцүүлгүүд үргэлжилж байна. Өнөөдөр Боомтын сэргэлт хэлэлцүүлгийг Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Гаалийн ерөнхий газар хамтран зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж Сангийн сайд, Эдийн засаг, хөгжлийн сайдын үүрэг хариуцагч, Хилийн боомтын үндэсний зөвлөлийн дарга Б.Жавхлан үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ: “Монгол Улс далайд гарцгүй орны хувьд боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлж, эдийн засгийн онцлох ач холбогдол бүхий боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбож, агаарын тээврийн салбарыг цоо шинэ шатанд гаргах зайлшгүй шаардлагатай байна. Энэ ч үүднээс Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийг хэрэгжүүлэх зорилго зорилт, хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, тулгарч буй хүндрэл, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар олон талаас нь ярилцаж ойлголтоо нэгтгэн, тодорхой гарц, шийдэлд хүрч боомтын түгжээг тайлахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж буйг онцоллоо.

Боомтын сэргэлт урьдчилсан хэлэлцүүлэг Шинэ сэргэлтийн бодлого-боомтын шинэчлэл, Эдийн засгийн чөлөөт бүс, хуурай боомтын хөгжлийн бодлого, Боомтуудын дэд бүтэц, нисэхийн салбарын шинэ сэргэлтийн бодлого сэдвүүдээр үргэлжлэн явагдлаа. Монголын эдийн засгийн чуулганы үндсэн хэлэлцүүлэг ирэх сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулагдана.


Мэдээ, мэдээлэл






Эмгэнэл ...

2024.03.15
















САНГИЙН ЯАМ © 2024 он