Тендерийн урилга

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 01 сарын 05


Зээлийн дугаар ба нэр Зээл № 3810-МОН: Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл-Нэмэлт санхүүжилт

Гэрээний дугаар ба нэр: Барилгын ажил 6: Бичигт хилийн боомтын барилга угсралтын ажил

Тендер хүлээн авах эцсийн огноо ба цаг: 2023 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 11:00 цаг

1. Монгол улс Азийн Хөгжлийн Банк (цаашид “АХБ” гэх)-наас Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл-Нэмэлт санхүүжилтийн төслийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авсан ба энэхүү санхүүжилтийн тодорхой хэсгийг дээр дурдсан гэрээний хүрээнд хийгдэх төлбөрт ашиглана. Тендер шалгаруулалт нь АХБ-ны эрх бүхий орны харъяат тендерт оролцогчдод нээлттэй байна.

2. Монгол улсын Сангийн яам (цаашид “захиалагч” гэх) эрх бүхий тендерт оролцогчдоос Бичигт хилийн боомтын барилга угсралтын ажил (цаашид “ажил” гэх)-ыг барьж гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

3. Энэхүү тендерийг АХБ-ны дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтын аргаар явуулна.

4. Зөвхөн доор дурдсан чадварын үндсэн шалгуур үзүүлэлтийг хангасан эрх бүхий тендерт оролцогч энэхүү тендер шалгаруулалтад оролцоно:

  • Барилга угсралтын ажлын тусгай зөвшөөрлүүдтэй байх. Үүнд: БА-3.1 эсхүл хуучнаар 2.1.3; БА-3.3 эсхүл хуучнаар 2.2.3;  БА-3.4 эсхүл хуучнаар 2.2.4; БА-6.1; БА-6.2 эсхүл хуучнаар 2.2.1; БА-6.3, БА-6.4 эсхүл хуучнаар 2.2.2.
  • Сүүлийн 5 жилд /2017, 2018, 2019, 2020, 2021/ амжилттай эсхүл үндсэнд нь гүйцэтгэж дуусгасан, мөн санал болгож буй ажилтай ижил төстэй нэгээс доошгүй гэрээт ажилд үндсэн гүйцэтгэгч, түншлэлийн гишүүн, туслан гүйцэтгэгчийн хувиар оролцсон байх, ингэхдээ тендерт оролцогчийн тухайн ажилд оролцсон ажлын үнийн дүн нь 5,400,000,000.0 (Таван тэрбум дөрвөн зуун сая) төгрөгөөс доошгүй байна. Тендерт оролцогчийн гүйцэтгэсэн ажлын ижил төстэй байдлыг дараах зүйлд үндэслэн үндэслэн тодорхойлно.  Үүнд: Олон нийтийн зориулалттай, төмөр бетон арагт бүтээцтэй, 3-аас доошгүй давхар, дунд төвөгшилтэй барилга байгууламжийн угсралтын ажил байх;
  • Үндсэн үйл ажиллагааны барилгын ажлын туршлагын доод хэмжээ: Төмөр бетон каркас цутгалтын ажил: хамгийн багадаа 1000 м3; Дээврийн ажил: хамгийн багадаа 900 м2; Дотор заслын ажил: хамгийн багадаа 2500 м2; Гадна фасадны ажил: хамгийн багадаа 2000 м2; Дулаан хангамж, агаар сэлгэлтийн ажил: иж бүрнээр; Дотор цахилгааны ажил: иж бүрнээр; Дотор ус хангамж, ариутгах татуургын ажил: иж бүрнээр; Холбоо дохиоллын систем: иж бүрнээр
  • Сүүлийн 3 жилд /2019, 2020, 2021/ хэрэгжиж дууссан эсхүл хэрэгжиж байгаа гэрээт ажлын хүрээнд хүлээн авсан баталгаат төлбөрийн нийт дүнгээр тооцсон барилгын ажлын жилийн дундаж борлуулалтын доод хэмжээ нь 4,000,000,000.0 (дөрвөн тэрбум) төгрөг байх.

Энэ ажлын хувьд нэгж үнийн гэрээ хийгдэх ба гэрээний хэрэгжилтийн хугацаанд үнийн тохируулга хийгдэнэ.

5. Сонирхсон тендерт оролцогч тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг дараах хаягаар авч болно.

Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн төсөл

Бодь Цамхаг ХХК-ийн байр 1004 тоот

Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо

Улаанбаатар 15160

Утас: 976-75553387

Цахим шуудан: procurement.ribs@gmail.com

6. Эрх бүхий тендерт оролцогч тендерийн баримт бичгийг худалдан авахыг хүсвэл:

  • Барилгын ажил 6: Бичигт хилийн боомтын барилга угсралтын ажлын тендерийн баримт бичиг авах хүсэлтийг дээрх хаягийн дагуу бичгээр ирүүлнэ.
  • Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дансанд 250,000.0 /Хоёр зуун тавин мянган төгрөг/-тэй тэнцэх буцаан үл олгогдох хураамжийг дараах дансанд төлнө:

Хүлээн авагчийн банк: Төрийн сан

Дансны дугаар: 100900011810

Дансны нэр: Хил. Үйлчилгээг СБНТөсөл нэмэлт

7. Тендерийг дээр дурдсан хаягаар, тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө тендерийн баримт бичигт шаардсан тендерийн баталгааны хамт ирүүлнэ. Тендер хүчинтэй байх хугацаа нь тендер хүлээн авах эцсийн хугацаанаас хойш 90 хоног байна. Тендерийн баталгаа нь тендер хүчинтэй байх эцсийн хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд буюу 2023 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг дуустал хүчинтэй байна. Тендерийг тендер хүлээн авах эцсийн хугацаа дууссан даруйд тендерт оролцогчдын төлөөллийг (хэрэв тэд оролцохыг хүсвэл) байлцуулан нээнэ.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он