Монгол Улсын Сангийн яам ХАГАС ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН ТОЙМЫГ боловсруулан хүргэж эхэллээ.

Мэдээлэл нийтлэсэн: Төсвийн бодлого, төлөвлөлтийн газар

Нийтлэсэн огноо: 2021 оны 08 сарын 13


     Монгол Улсын Сангийн яам “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ил тод байх зарчмыг нэн тэргүүнд баримтлан ажиллаж байгаа билээ.  Монгол Улсын Засгийн газрын зүгээс төсвийн ил тод байдлыг бэхжүүлэх чиглэлээр идэвхитэй арга хэмжээ авсны үр дүнд Олон Улсын Төсвийн Түншлэл (International Budget Partnership) байгууллагын бэлтгэн гаргадаг төсвийн ил тод байдлын үнэлгээгээр Монгол Улсын төсвийн ил тод байдал жил ирэх тусам сайжирсаар байна.

      Дээрх санаачлагыг үргэлжлүүлэн тус яам төсвийн чиглэлээр олон нийтэд хүрэх мэдээллийг өргөжүүлэх, ил тод байдлыг нэмэгдүүлэх зорилгоор ХАГАС ЖИЛИЙН ЭДИЙН ЗАСАГ, ТӨСВИЙН ТОЙМЫГ  боловсруулан хүргэж эхэллээ.  Хагас жилийн тоймоос эдийн засаг, төсвийн эхний хагас жилийн гүйцэтгэл болон түүнд суурилсан жилийн эцсээр хүлээгдэж буй гүйцэтгэлийн мэдээлэл авах бололцоотой. Та холбоос хэсгээс дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Хавсралт файл:
Хагас жилийн тойм ппт
Хагас жилийн тойм танилцуулга

Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он