Эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 12 сарын 14


Эсээ бичлэгийн уралдаан: “Хэрвээ би Сангийн сайд байсан бол..."

Европын Холбоо, Дэлхийн Банкны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Сангийн яам - Ministry of Finance Mongolia, Unread Media компани хамтран “Ирээдүйгээ төсөвлө” аяныг эхлүүлээд байгаа билээ. Таван сарын хугацаанд үргэлжлэх уг аянаар дамжуулж олон нийтэд төсвийн тухай энгийн ойлголтоос эхлээд Монгол Улсын төсвийн төлөвлөлт, бүрдүүлэлт, зарцуулалтын үйл явцад хэрхэн оролцож болох тухай чухал мэдээллүүдийг төрөл бүрийн контент, эвент арга хэмжээгээр дамжуулан хүргэх юм. Эхний арга хэмжээ болгон бид Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зарлаж байна.

УРАЛДААНЫ ТУХАЙ

Сэдэв: “Хэрвээ би Сангийн сайд байсан бол…”
Зорилго: Энэхүү уралдааны гол зорилго нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд төсвийн тухай ойлголтыг нэмэгдүүлэхэд оршино. Тухайлбал, сурагчид Монгол Улсын төсөв гэж юу болох, хэрхэн бүрддэг, юунд зарцуулагддаг зэргийг олж мэдэх юм.
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид
Үгийн тоо: 600-800
Эсээний агуулга: Хэрвээ чи Сангийн сайд байсан бол өөрийн эрхийн хүрээнд ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэх байсан бэ? Эх оронд маань хамгийн их хэрэгтэй байгаа зүйл чиний бодлоор юу вэ? Улсын төсвөөр ямар ажлууд хийгддэгийг зохих хэмжээнд судлан өөрийн бодлоо эсээндээ тусгаарай.
Бичилтийн стандарт: Times New Roman, 12 point
Материал хүлээн авах хугацаа: 2021 оны арванхоёрдугаар дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 18:00 цаг хүртэл ireeduigee.tusuvlu@gmail.com хаягаар хүлээн авна.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу

http://posted.mn/c/sgm-budget-essay-competition?fbclid=IwAR1WqbSp3XEpHHBWc2Hb4B8X9NuqkYeddIaKDOyAnqNFHmNjGsOhQ-Y7Ro8


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он