Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 оны худалдан авах ажиллагааны тайлангийн нэгдсэн дүн

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2021 оны 04 сарын 12


Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5 дахь хэсэгт заасны дагуу Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 оны худалдан авах ажиллагааны тайлангийн нэгдсэн дүнг танилцуулж байна.


           Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралт улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх шинээр эхлэх нийт 785 төсөл, арга хэмжээнд 1,330.8 тэрбум төгрөг батлагдаж 1,093.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгож гүйцэтгэл 82.17 хувьтай хэрэгжлээ. Үүнээс гадна төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр 2020 онд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлэх 4.7 их наяд төгрөгийн 22,598 тендер шалгаруулалтын урилгыг зарлаж, нийт 3.5 их наяд төгрөгийн 15,651 гэрээ байгуулж ажилласан байна.

 

Худалдан авах ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах үйл явцыг захиалагч байгууллага цаг хугацаа алдалгүй, шуурхай, үр ашигтай зохион байгуулсан эсэхэд үнэлгээ өгч, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2020 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг дүгнэхэд улсын хэмжээнд дунджаар 73 хувь буюу хангалттай гэж үнэлэгдлээ.

Хавсралт файл:
Тайлан харах

Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он