Хилийн боомтын үндэсний зөвлөл болон Монгол Улсын Ерөнхий сайдын 147 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хамтарсан хурал боллоо

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 11 сарын 24


Хилийн боомтын үндэсний зөвлөлийн гишүүд, УИХ, Засгийн газрын гишүүдийн хамт 2021 оны 11 дүгээр сарын 15,16-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтуудад ажилласан. Хилийн боомтын үндэсний зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанаар Замын-Үүд боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай, Замын-Үүд болон Гашуунсухайт боомтын барилга байгууламж, дэд бүтцийн барилга угсралтын ажлын талаар, Шивээхүрэн боомтод аж ахуйн нэгжүүдээс тавьсан тулгамдаж буй асуудлуудын талаар тус тус хэлэлцэж холбогдох арга хэмжээг авч ажиллахаар шийдвэрлэсэн байна.

Тухайлбал:

Замын-Үүд-Эрээн хилийн боомтын ачаа эргэлтийг чингэлэгт тээврээр зохион байгуулж, боомтыг нээхтэй холбогдуулан чингэлэг солилцох талбай, ачих буулгах механизмын асуудлыг шуурхай шийдвэрлэх,

Гашуунсухайт хилийн боомтоор өдөрт 500 тээврийн хэрэгслээр нүүрс тээвэрлэлт хийж эхэлсэн бөгөөд цаашид нэмэгдүүлэх,

Автотээврээр нүүрс тээвэрлэлт хийхээс гадна төмөр замаар чингэлэг тээвэр хийх,

Хилийн боомтуудын халдвар, хамгааллын дэглэмийг сайжруулах зорилгоор дархлаажуулалтын 3-р тунд хамруулах ажлыг зохион байгуулахаар хилийн боомтын үндэсний зөвлөл болон Монгол Улсын Ерөнхий сайдын 147 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хамтарсан хурлаар шийдвэрлэлээ.

Шивээ хүрэн хилийн боомтод чингэлэг тээврийн терминал нээгдэхээр төлөвлөгдөж байгаа бөгөөд тус боомтод ажиллаж буй зарим аж ахуйн нэгжүүд болон нүүрс тээврийн жолоочдоос тавьсан тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэхээр ажлын хэсэг байгуулан тус тус ажиллаж байна.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он