12,413 зээлдэгчид 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгожээ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 05 сарын 18


“Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд 12,413 зээлдэгчид 882,1 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих 3 хувийн хүүтэй зээл олгоод байна. Улаанбаатар хотод 4481 зээлдэгчид 464,3 тэрбум, орон нутагт 7932 зээлдэгчид 417,8 тэрбум төгрөгийн ажлын байр дэмжих зээл олгожээ. Монголбанкны Репо санхүүжилтийн зээлд өнгөрсөн хугацаанд 1957 зээлдэгч хамрагдаж 383,2 тэрбум төгрөгийн зээл олгосон бол 3,598 иргэнд 263,9 тэрбум төгрөгийн ипотекийн 6 хувийн зээл олгогдсон байна.

Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбум төгрөгийн зээл өнгөрсөн 7 хоногоос олгогдож эхэлсэн. Энэхүү зээл нь:

          Хаврын тариалалтад 100 тэрбум

          Ноолуур бэлтгэлд  200 тэрбум

          Малчдыг дэмжих 200 тэрбум гэсэн үндсэн ангилалтай бөгөөд арилжааны банкуудын эх үүсвэрт тулгуурлан жилийн 3 хувийн хүүтэй олгож байгаа юм.

 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он