Сангийн яамны ахмадууд өөрсдийн танхим, өрөөтэй боллоо

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - Admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 10 сарын 29


Монгол Улсын Сангийн яам байгуулагдсаны түүхт 110 жилийн ойг тохиолдуулан салбарын хэмжээнд ажиллаж байсан үе үеийн ахмадуудад зориулсан Ахмадын өрөө, танхимыг тохижуулж, өнөөдөр хүлээлгэж өглөө. Энэхүү ахмадын өргөө нь уулзалтын өрөө, спортын төрлүүдээр хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх боломжоор хангасан тоног төхөөрөмж, заал танхимтай юм. Сангийн яам болон Гаалийн Ерөнхий газар, Татварын ерөнхий газарт ажиллаж байсан ахмадуудыг хамтдаа чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжоор хангах зорилгоор энэхүү ахмадын өрөөг байгуулсан байна. Сангийн яамны ахмадын хороо, Гаалийн ахмадын хороо, Татварын ахмадын хороонд нийт 400  орчим ахмадууд бүртгэлтэй байна.

 


Мэдээ, мэдээлэл


Эмгэнэл ...

2024.03.15




















САНГИЙН ЯАМ © 2024 он