МАРОККОГИЙН ХААНТ УЛСЫН МАРРАКЕШ ХОТНОО 2023 ОНЫ 10 ДУГААР САРЫН 10-НААС 17-НЫ ӨДРҮҮДЭД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН ДЭЛХИЙН БАНК, ОЛОН УЛСЫН ВАЛЮТЫН САНГИЙН ЖИЛИЙН УУЛЗАЛТЫН ТОЙМ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2023 оны 10 сарын 18


 

Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сангийн жилийн уулзалтын үеэр Захирагч нарын зөвлөл хуралдаж үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, олон улсын санхүүгийн тогтвортой байдал, ядуурлыг бууруулах, нийгэм, эдийн засгийн бодлого, хэтийн төлөв, тусламжийн үр ашгийг дүгнэх мөн дэлхий даяар тулгамдаж буй нийгэм, эдийн засгийн асуудлаар санал солилцох зорилготойгоор жил бүрийн намар зохион байгуулагддаг олон улсын томоохон уулзалтуудын нэг юм. Олон Улсын Валютын Сан, Дэлхийн банкны хамтарсан Хөгжлийн хороо, Санхүүгийн хорооноос гишүүн улсын төлөөлөн ажиллах Захирагч нарын түвшинд энэ удаагийн жилийн уулзалтыг Мароккогийн Хаант Улсын Марракеш хотноо 2023 оны 10 дугаар сарын 10-наас 10 дугаар сарын 17-ны хооронд зохион байгуулагдлаа. Энэ жилийн уулзалт нь Африк тивд анх зохион байгуулагдаж байснаас хойш 50 жилийн дараа ахин зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлог болсон.

Тус арга хэмжээний үеэр дэлхийн 190 орны Сангийн сайд нар, Төв банкны ерөнхийлөгчид, Олон улсын санхүүгийн байгууллагуудын төлөөлөл, Үнэлгээний агентлагуудын төлөөллүүд  гэсэн нийт 10 мянга гаруй зочид, төлөөлөгчид нэг дор цуглан дэлхийн эдийн засагт тулгамдаад буй бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулахад хэрхэн хамтран ажиллах талаар олон талт яриа, хэлэлцүүлгүүдийг нэгэн зэрэг болж өрнөлөө.

Жилийн уулзалтын хэлэлцүүлгүүдээр хүнсний аюулгүй эрсдэлийг бууруулах, ногоон эрчим хүчний шилжилтийг дэмжих, улс орнуудын өрийн тогтвортой байдал, нийгмийн тогтвортой байдал гэсэн сэдвүүдийг хүрээнд холбогдох санал солилцсон үр дүн бүхий уулзалт болсон.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он