Сангийн сайд Б.Жавхлан  Элчин сайд Х.Кобаяши нар Засгийн газар хоорондын солилцох нот бичигт гарын үсэг зурлаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам - admin

Нийтлэсэн огноо: 2021 оны 07 сарын 08


Сангийн сайд Б.Жавхлан  Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши нар өнөөдөр Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх Засгийн газар хоорондын солилцох нот бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү нот бичигт гарын үсэг зурснаар Япон улсаас 883 сая иений буцалтгүй тусламж үзүүлэх бөгөөд өвчнийг эрт үед илрүүлэх эмнэлгийн тоног төхөөрөмж, мутацид орсон вирусийн генийн дараалал тогтоох төхөөрөмж болон вакцин зөөвөрлөх хөргүүртэй автомашин зэрэг хүйтэн хэлхээний холбогдох төхөөрөмжүүдийг нийлүүлэх юм.
  Япон Улс НҮБ-ын хүүхдийн сантай хамтран 2,35 сая орчим тун вакцин нийлүүлэх зэргээр шууд тусламж үзүүлэхээс гадна олон улсын вакцин нийлүүлэх механизм болох КОВАКС хөтөлбөрт тэргүүлэн оролцож 200 сая ам.долларын санхүүжилт олгосон. Мөн дахин 800 сая ам.долларын нэмэлт санхүүжилт олгохоо зарлаж, хамтын нөхөрлөлийн орнуудын вакцинжуулалтад хувь нэмрээ оруулж байна. Энэ удаагийн буцалтгүй тусламж нь вакцинжуулалтын төлөвлөгөөг эрчимжүүлэх, шинэ төрлийн коронавирустай тэмцэх хариу арга хэмжээнд томоохон тус нэмэр болох юм.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он