“Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамтран хэрэгжүүлж буй “Усны Компакт гэрээ - Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байна.

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2024 оны 05 сарын 22


“Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын хамтран хэрэгжүүлж буй Усны Компакт гэрээ - Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”



Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улс Мянганы сорилтын корпорац (МСК) хооронд Мянганы сорилтын компакт гэрээ (Компакт гэрээ)-г  2018 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, Улсын Их хурал 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр соёрхон баталж, 2021 оны 3 дугаар сарын өдөр 31-ний өдөр хүчин төгөлдөр болсон.

Компакт гэрээгээр “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг Мянганы Сорилтын Корпорацын 350.0 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.доллар, нийт  462 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлнэ.

Хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын ус хангамжийн эх үүсвэрийг бий болгож, Монгол Улсад анх удаа дэвшилтэт технологи бүхий Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулж,  усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийг хэрэгжүүлж эхэлсэн.

Энэхүү хөтөлбөр нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын Хараа-2050”-д тодорхойлсон “Усны нөөцийн хомсдолоос сэргийлж...усны эрэлт хэрэгцээг хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн зорилтыг хангах, мөн аж үйлдвэрийн бохирдлыг бууруулах, хаягдал усаа дахин боловсруулж ашиглах хөгжлийн бодлогыг дэмжин хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулан эдийн засгийн өсөлтийг дэмжиж байна.

Хөтөлбөр хэрэгжсэнээр ирэх 30 жилийн хугацаанд Улаанбаатар хотын ус хангамжийг 80 хүртэл хувиар нэмэгдүүлж, нийслэлийн нийт 2,427,657 иргэн үр шимийг хүртэж, нийслэлийн унд, ахуй, үйлдвэрлэл үйлчилгээний усны хэрэгцээг урт хугацаанд тогтвортой хангах боломж бүрдэнэ. Түүнчлэн Улаанбаатар хот баруун тийш өргөжин тэлэх, дагуул хот, шинэ суурьшлын бүс байгуулах суурь нөхцөлийг бүрдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулах юм. Төслийн хөрөнгө оруулалтын өгөөж 10.9% байна.

Өнөөдрийн байдлаар энэхүү дэд бүтцийн том бүтээн байгуулалтын хүрээнд нийт 3500 ажлын байр бий болж, 3000 орчим буюу 86% нь монголчууд ажиллаж,  үндэсний компани 2 компани болон дотоодын 112 компани туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна.

Компакт гэрээний дагуу хөтөлбөрийг 2026 оны 3 дугаар сарын 31-ний дотор багтаан хэрэгжүүлэхээр бүтээн байгуулалтыг  гүйцэтгэж байна.  





 



Мэдээ, мэдээлэл












Эмгэнэл ...

2024.03.15










САНГИЙН ЯАМ © 2024 он