“Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох шалгуур үзүүлэлтийн аргачлал”-ын төслийг анх удаа боловсрууллаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2018 оны 12 сарын 04


                          “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газар, дотоод болон гадаад зөвлөхүүдтэй хамтран “Төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төслүүдийг үнэлэх, эрэмбэлэх, сонгох шалгуур үзүүлэлтийн аргачлал”-ын төслийг боловсрууллаа.

                   Энэхүү аргачлал нь 2 үе шаттай хэрэгжих бөгөөд төслүүдийн нийгмийн ач холбогдол, эдийн засгийн үр ашгийг тооцон үнэлгээ хийж эрэмбэлэх зорилготой юм.

             Энэ ажлын хүрээнд боловсруулсан төслийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцох нарийвчлалтай хувилбарын шинжилгээ /LCA/, зардал-үр ашгийн шинжилгээ /CBA/, зардал-үр дүнгийн шинжилгээ /CEA/, ажил үйлчилгээний стандартын шинжилгээ /SSA/ хийх хувилбаруудын төсөлд салбар яамдуудын хөрөнгө оруулалтын төлөвлөлт хариуцсан мэргэжилтнүүдын дунд 2018 оны 11-р сарын 29-30 өдрүүдэд хэлэлцүүлэг зохион байгуулж санал авлаа.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он