“Төсвийн хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийг ашиглах” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 04 сарын 12


Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газар “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын аргачлал, цахим системийг ашиглах”  сэдэвт сургалт, семинарыг 2019 оны 4 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтаар яам, агентлагуудын нийт 120 гаруй мэргэжилтнүүдэд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг хэрхэн тооцож, шинжилгээ хийх арга зүй, аргачлалыг танилцууллаа.

Мөн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, санхүүжилтийн ил тод, цахим системийг боловсруулан системийг хэрхэн ашиглах, хэрэглээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг оролцогчдод танилцуулж сургалт хийлээ.

Сангийн яам, Дэлхийн банктай хамтран энэхүү арга зүй, аргачлалыг Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар батлагдсан, 2020 оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төслүүдийн эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцож, олон шалгуур үзүүлэлтийн дагуу үнэлгээ өгч эрэмбэлсний үндсэн дээр төсвийн төсөлд тусгах боломж бүрдэж байна.

             Ингэснээр төсвийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд шинэчлэл хийгдэж, улсын төсвийн хөрөнгийн зардлын үр ашгийг сайжруулах томоохон алхам бий болох юм.

 


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он