Нэгдсэн Үндэстний Байгууллага (НҮБ)-ын гишүүн орнуудын Сангийн сайд нар, олон улсын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид КОВИД-19-ийн хямралаас гарах шийдлийн талаар хэлэлцлээ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 09 сарын 09


Өчигдөр буюу 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр НҮБ, Канад болон Ямайка Улс хамтран цахим хэлбэрээр зохион байгуулсан “Тогтвортой хөгжил 2030 хөтөлбөрийн КОВИД 19-ийн үеийн болон түүний дараах санхүүжилт” сэдэвт уулзалтад Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг оролцлоо.

Уулзалтын зорилго нь олон улсын амлалт, оролцоонд тулгуурлан COVID-19-ийн онцгой байдлын үед өргөн цар хүрээтэй, олон талт харилцан уялдаатай, хариу арга хэмжээ авч эхлүүлэх бодлогын шийдлийг гаргах юм. Уулзалтад оролцогчид нь улс орнуудын Засгийн газар, Олон улсын байгууллагуудын төлөөллөөс дараах 6 чиглэлээр байгуулагдсан ажлын хэсгээс урьдчилан боловсруулсан бодлогын шийдэлд санал солилцов.

1. Гадаад санхүүжилт ба мөнгөн гуйвуулга, ажлын байр, хүртээмжтэй өсөлт;

2. Тогтвортой хөгжилд чиглэсэн сэргэлт;

3. Дэлхийн санхүү, эдийн засгийн тогтвортой байдал ба хөрвөх чадвар;

4. Өрийн тогтвортой байдал;

5. Хувийн хэвшлийн зээлдүүлэгчдийн оролцоог хангах;

6. Хууль бус санхүүгийн урсгал.

Тус цахим уулзалтаас гарсан санал, санаачилгыг нэгтгэн 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр НҮБ-ын ерөнхий ассамблейн хүрээнд улс орны төр, засгийн тэргүүнүүдийн уулзалтад танилцуулах юм.

 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он