УЛСЫН ТӨСВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТӨЛӨВЛӨЛТ, ХЭРЭГЖИЛТИЙН АСУУДЛААР ЦАХИМ СУРГАЛТ ЯВАГДАЖ БАЙНА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 04 сарын 09


Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газраас “Улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг” сэдэвт сургалтыг улсын төсвийн хөрөнгө оруулалтын мэдээллийн www.publicinvestment.gov.mn системээр дамжуулан анх удаа цахимаар 2020 оны 4 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Сургалтад 21 аймаг, нийслэл, агентлаг болон яамдын улсын төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт, санхүүжилт, хяналт болон тайлагналт хариуцсан 180 гаруй албан хаагчид цахимаар хамрагдаж байна.

Цахим сургалтаар улсын төсвийн хөрөнгө оруулалтын 2019 оны хэрэгжилт, үр дүн, 2020 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт болон хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилт болон төлөвлөгөөг цахим системээр хэрхэн хэрэгжүүлж олон нийтэд ил тод, нээлттэй болгох,  тулгамдаж байгаа, анхаарах асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна.

 

 


Мэдээ, мэдээлэл




Эмгэнэл ...

2024.03.15


















САНГИЙН ЯАМ © 2024 он