САНГИЙН ЯАМ ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНД НЭГДЛЭЭ

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2019 оны 12 сарын 02


Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны хооронд дэлхийн 180 гаруй улс нэгдмэл зорилго, нэг уриан доор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн Амын Сан (НҮБХАС), Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй (ЖСХ) тэмцэх 16 хоногийн аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье” уриан дор эхлүүлж байна.

Аяны хүрээнд Сангийн яам 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр "Цагаан туузтаны хөдөлгөөн"-д нэгдэж байгууллагын ажилтан албан хаагчдад жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх мэдээ мэдээллийг хүргэлээ. “Цагаан туузтан  хөдөлгөөн”-д нэгдсэн хэн бүхэн  “Хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” гэдгээ илэрхийлж энгэртээ цагаан тууз хатган оролцдог юм.

2019 оны хувьд энэхүү аяныг “ОйлГОЁ ХҮНдэлье”-гэр бүлийнхээ төлөө уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд ЖСХ, ялангуяа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхийн тулд эрүүл харилцааг эрхэмлэхийг уриалж байна.  Түүнчлэн энэхүү уриа нь жендэрийн талаарх хэвшмэл ойлголт, хортой зуршлуудыг арилгах, бие биенийхээ эрхэм чанар, эрхийг хүндэтгэх замаар харилцан ойлголцол, хүндлэлийн зарчмыг харилцаандаа эрхэмлэхийг дэмжиж байгаа юм.

ЖСХ-тэй  тэмцэх 16 өдрийн аян нь жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, таслан зогсооход олон нийтийг татан оролцуулах зорилго бүхий жил бүр зохион байгуулагддаг олон улсын санаачлага юм.

 

 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он