САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР НҮБ-ЫН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ЭЛЕЙН КОНКИЕВИЧ НАР САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам

Нийтлэсэн огноо: 2020 оны 04 сарын 03


Сангийн сайд Ч.Хүрэлбаатар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Элейн Конкиевич нар “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д тодорхойлсон зорилтуудыг хангахад чиглэсэн төсөв санхүүгийн удирдлагын шинэчлэлийг эрчимжүүлэх харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Монгол Улсын төсөв, санхүүгийн удирдлагын шинэчлэлийг эрчимжүүлэх, ялангуяа, Монгол Улсад хүртээмжтэй, тогтвортой хөгжил бий болгоход чиглэсэн хөгжлийн зорилго, зорилт, тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх үүднээс төсвийн зардлын үр ашиг, үр дүнг нэмэгдүүлж, хүрэх үр дүнг сайжруулах замаар стратегийн хөрөнгө нөөцийн хуваарилалт, макро-эдийн засгийн удирдлагыг сайжруулах чиглэлээр талууд хамтран ажиллах юм

Манай улсын тогтвортой хөгжлийн богино болон дунд, урт хугацааны төлөвлөлтөд “Хөгжлөөс хэнийг ч орхигдуулахгүй байх”, “Асуудлыг тоо мэдээ, мэдээлэлд үндэслэн боловсруулах” зарчим баримталж байгаа бөгөөд энэ хүрээнд нотолгоонд суурилсан, үр дүнг чухалчилсан, ил тод, хариуцлагатай оролцоог хангасан төсөв санхүүгийн удирдлагын тогтолцоотой болохыг чухалчилж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээ үр дүнд суурилсан төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, тайлагналт болон хяналт-үнэлгээний шинэлэг аргыг нэвтрүүлэх, мэдээллийн систем хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зэрэг чухал асуудлыг хамарч байгаад талууд талархалтай байгаагаа илэрхийллээ. 



 


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он