Төсөл хэрэгжүүлэх нэгж, байгууллагуудын дунд сургалт зохион байгууллаа

Мэдээлэл нийтлэсэн: Хөгжлийн санхүүжилтийн газар - В.Лхагвазаяа

Нийтлэсэн огноо: 2018 оны 04 сарын 06


Тус яамны Хөгжлийн санхүүжилтийн газар болон Төрийн сангийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн дансыг Төрийн сангийн нэгдсэн дансаар дамжуулан удирдах болсонтой холбогдуулж, Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн төлөвлөлт, хэрэгжилт, удирдлага, төслийн санхүүжилт, тайлагналт, төлбөр тооцоог гүйцэтгэхтэй холбогдсон харилцаа, эрх зүйн орчин, мөрдөгдөж буй хууль, тогтоомж, цаашид авах арга хэмжээний талаар сургалтыг гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр төсөл хэрэгжүүлэгч байгууллага буюу яамдын ерөнхий нягтлан бодогч, төрийн сангийн төлбөр, тооцоо хариуцсан албан хаагчид болон төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн төслийн зохицуулагч, санхүүгийн ажилтан нарыг хамруулсан сургалтыг зохион байгууллаа.

Энэхүү сургалтад яамд, нийслэлийн төрийн сангийн албан хаагчид болон төсөл хэрэгжүүлэгч нэгжүүдийн ажилтнуудын 90 гаруй төлөөлөл оролцож, гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн төсвийн төлөвлөлт, хэрэгжилт, хяналт-шинжилгээ, төлбөр тооцоо, тайлагналт, ил тод байдлыг хангах чиглэлээр нэгдсэн ойлголтыг өгсөн бөгөөд төлөөллөөс хэрэгжилтийн явцад үүсч байгаа асуудлуудтай холбоотойгоор ирүүлсэн асуултуудад дэлгэрэнгүй тайлбар өглөө. Энэхүү чиглэлийн мэдлэгийг олгох сургалтын хэрэгцээ, шаардлага өндөр байгааг оролцсон төлөөлөл онцолж байсан юм.

Иймд, тус яамнаас энэхүү сургалтын агуулгыг өргөжүүлж, илүү нарийвчилсан, дэлгэрэнгүй мэдээллийг өгөх сургалтуудыг холбогдох газрууд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.


Мэдээ, мэдээлэл



Эмгэнэл ...

2024.03.15



















САНГИЙН ЯАМ © 2024 он