Мэдээлэл нийтлэсэн: Сангийн яам
Нийтлэсэн огноо: 2019 оны 02 сарын 04

Монгол Улсын 2019 оны нэгдсэн төсвийн мэдээллийг иргэдэд ил тод, нээлттэй хүргэх зорилгоор Монгол Улсын Сангийн яамны санаачлагаар "Иргэдийн төсөв-2019" товхимлыг бэлтгэн гаргалаа.
Энэхүү товхимлыг зураг, текст ашиглан энгийн ойлгомжтой байдлаар гэр бүлийн хүрээнд өрнөж буй яриа хэлбэрээр Та бүхэнд хүргэж байна.
"Иргэдийн төсөв-2019" товхимолд төсвийн тухай, төсвийн орлого, зарлага, салбарын төсөв, нийгмийн бүлэгт чиглэсэн төсөв зэрэг агууллагыг дэлгэрэнгүй багтаалаа.