Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн олон нийтийн хэлэлцүүлгийн үр дүн

Мэдээлэл нийтлэсэн: Санхүүгийн бодлогын газар

Нийтлэсэн огноо: 2019 оны 07 сарын 10


Хууль тогтоомжийн тухай хуулийн 38 дугаар зүйл болон 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасны дагуу Монгол Улсын Сангийн яам “Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр хүртэл байршуулсан ба уг төслийн олон нийтийн танхимын хэлэлцүүлгийг 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулж, иргэд, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн саналыг хүлээн авлаа.

Түүнчлэн Сангийн сайд, Сангийн яамны цахим хаяг, нийгмийн сүлжээгээр дамжуулан хуулийн төсөлтэй холбоотой санал сэтгэгдлүүдийг цахимаар хүлээн авч, нэгтгэн боловсрууллаа. Энэхүү олон нийтийн хэлэлцүүлгийн хүрээнд иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс хуулийн төсөл болон дагалдах хуулийн төслүүдэд нийт 62 санал хүлээн авсан ба зарим санал нь асуулт, сэтгэгдэл хэлбэртэй байв. Ирүүлсэн саналыг нэг бүрчлэн судлан үзээд 38 саналыг хүлээн авч хуулийн төсөлд тусгасан бол 24 саналыг үндэслэлгүй тул хүлээн авах боломжгүй гэж үзлээ.


Мэдээ, мэдээлэл





Эмгэнэл ...

2024.03.15

















САНГИЙН ЯАМ © 2024 он